Х.Ариунаа: Эмч нарын 90 хувь нь зээлтэй, үндсэн цалинг ХОЁР дахин нэмэхийг шаардаж байна

Х.Ариунаа: Эмч нарын 90 хувь нь зээлтэй, үндсэн цалинг ХОЁР дахин нэмэхийг шаардаж байна

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын цалин, урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.  Эдгээр ажилчид өнөөдөр / 2021.06.30/  “Эмч нар энд хүрээд хөрлөө” уриан дор нэгдэж байгаа юм.

Монголын 56 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл өнөөдөр цуглаж, үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна.

Тэд ‘’Бид хоёр жилийн хугацаанд тасралтгүй ажилласан. 2000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Эдгэрч, ажилдаа орохдоо ядарч туйлдаж байна. Үндсэн цалинг хоёр дахин нэм. Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд сөхрөх гэж байна. Засгийн газар үүргээ биелүүлэхийг шаардаж байна” хэмээх бичгүүдийг барьжээ. 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа:

‘’Манай салбар хүний нөөцийн хомстолд орсон. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан.

Зөвхөн улаан бүсэд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэсэн. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна.

Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна’’ гэсэн юм.

 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө