Засгийн Газар шаардлагыг хүлээн авахгүй бол эмч нар ажил хаяна хэмээн мэдэгдлээ

Засгийн Газар шаардлагыг хүлээн авахгүй бол эмч нар ажил хаяна хэмээн мэдэгдлээ

Өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны  үйлдвэрчний эвлэлийн холбооноос ‘’Эмч нар энд хүрээд хөрлөө’’ хэмээх үгийг уриа болгож цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэгвэл тэд төрийн гурван өндөрлөг, холбогдох яамдууд зэрэг нийт долоон субьектед хандан 20 мянган хүний гарын үсэгтэй гурван шаардлагыг хүргүүллээ. Эмч, ажилчдын зүгээс тавьсан шаардлага нь:

Нэгдүгээрт- Эрүүл мэндийн салбарын ажилчдын ХОЁР дахин нэмэгдүүлэх ;

Хоёрдугаарт- Эмч, ажилчдыг эрүүл мэнд, амь насны эрсдлийн даатгалд хамруулах ;

Гуравдугаарт- Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул улаан болон ногоон бүс гэж ялгаварлахгүй байх зэрэг шаардлагыг хүлээн авч асуудлыг нэн даруй шийдэх;

Шаардлагыг хүлээн авч гурав хоногт багтаан хариу илгээхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хамтын маргаан үүсгэж тэмцлийн шат дараалсан арга хэмжээ зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид үр дүн гарах хүртэлт ажил хаялт зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж энэхүү хэвлэлийн хурлыг зарлаж байгаа юм гэлээ.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө