Ц.Содномдорж, “Эрүүл мэнд эрхэм баялаг” гэсэн бол, Н.Батсуурь “Наадам бол бидний ажил, ажлаа хийе” гэв

Ц.Содномдорж, “Эрүүл мэнд эрхэм баялаг” гэсэн бол, Н.Батсуурь “Наадам бол бидний ажил, ажлаа хийе” гэв

Өчигдөр /2021.07.01/ УОК-ын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, коронавирус халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл нас баралт буурахгүй мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжсэн байгаа юм. Улмаар УОК-ын хуралдааны шийдвэриййг өнөөдөр 09:00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм.

Тэгвэл Улсын баяр наадмыг хойшлуулах асуудалд бөхчүүд болон уяачид харилцан адилгүй байр суурьтай байна. Тухайлбал, Улсын аварга Н.Батсуурь “Наадам бол бидний ажил хөдөлмөр, ажлаа хийе” гэсэн бол, Улсын арслан Ц.Содномдорж, “Наадам бүтэн жилээр хойшилж байх шиг байна. Эрүүл мэнд Эрхэм баялаг” хэмээн байр сууриа илэрхийлж байна.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө