П.Энхмөнх, “Монгол хүн болж төрсний дархлаа” гэсэн бол, Ч.Сүхцэрэн “Наадам өнжвөл морьдоо тавихад бэлэн” гэжээ

П.Энхмөнх, “Монгол хүн болж төрсний дархлаа” гэсэн бол, Ч.Сүхцэрэн “Наадам өнжвөл морьдоо тавихад бэлэн” гэжээ

Өчигдөр /2021.07.01/ УОК-ын ээлжит хуралдаанаар Эрүүл мэднийн яамнаас хүргүүлсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. 

Тодруулбал, коронавирус халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл нас баралт буурахгүй мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжсэн байгаа юм. Улмаар УОК-ын хуралдааны шийдвэрийг өнөөдөр 09:00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм. 

Тэгвэл Улсын баяр наадмыг хойшлуулах асуудалд бөхчүүд болон уяачид харилцан адилгүй байр суурьтай байна. Тухайлбал, Пунцагбалжир агсны хүү, уяач Энхмөнх “Энэ 100 жилийн хугацаанд 1 ч удаа тасарч байгаагүй ба 39-45 оны чөлөөлөх дайнтай үед ч бид наадмаа хийж байсан түүхтэй юм аа энэ бол Монгол хүн болж төрсөний дархлаа юм” гэж мэдэгдсэн бол, Ч.Сүхцэрэн “Цар тахлын үед дархлаажуулалтад хамрагдаагүй хамгийн эрсдэлтэй нь хүүхдүүд маань болж байгаа учир наадмыг хойшлуулах, энэ жил өнжвөл морьдоо өнөөдөр ч тавихад бэлэн байна. Бидний ирээдүй бол хүүхдүүд” хэмээжээ. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө