ЭМЯ: Цахим наадам хийвэл 3-4 мянган хүн халдвар авах эрсдэлтэй байжээ

ЭМЯ: Цахим наадам хийвэл 3-4 мянган хүн халдвар авах эрсдэлтэй байжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна гэсэн ч УОК нэг жилээр хойшлуулах санал гаргасан. Өнөөдөр /2021-07-02/ Засгийн Газрын хуралдаанаар энэхүү асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэн, энэ оныг дуустал баяр наадам тэмдэглэхгүй байхаар шийджээ.Үүнтэй зэрэгцэн уяачид наадмыг тэмдэглэхээ больсныг эсэргүүцэн Төв талбайд жагсаж байгаа.

Харин ЭМЯ-наас өгсөн мэдээллээр наадмыг хүй долоон худагт зохион байгуулбал ямар эрсдэл үүсэхийг тооцжээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Наадам болоход хүй долоон худагт 10 гаруй мянган хүн цугларч тэднээс 3-4 мянган хүн халдвар авах эрсдэлтэй байна. Тэдний мянга нь хүүхэд бөгөөд вакцинд хамрагдаагүй учир халдварт шууд өртөх эрсдэлтэй юм. Ингэвэл наадмын өдрүүдэд эмнэлэгт хүнд хүндэвтэр маш хүнд хүнээ авч чадахгүйд хүрнэ. Ийм том эрсдлийг эрүүлээр харъя гэжээ.