Коронавирусийн улмаас эмнэлэгт ирсэн иргэн гадаа нь нас барсан уу

Коронавирусийн улмаас эмнэлэгт ирсэн иргэн гадаа нь нас барсан уу

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй, иргэдийн нас баралт ч нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, ЭМЯ-ны өнөөдөр /2021.07.03/-ийн мэдээллээр сүүлийн 24 цагт 15 хүн коронавирус халдварын улмаас амиа алдсан гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүрэгт байдаг эмнэлэгт коронавирусийн улмаас хүргэгдэж ирсэн иргэн, тус эмнэлгийн гадаа нас барсан” гэх харамсалтай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч эхлээд байна. Харин бид энэ талаар албаны байгууллагаас тодруулах гэсэн боловч “тодорхой хариулт өгөх эх сурвалж олдсонгүй, тодруулж байсан” гэх хариултыг өглөө. Иймд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.