ТОДРУУЛГА: “Энэрэл” эмнэлэг халдвартай иргэнийг хүлээж авахаас татгалзаж, тэрээр гадна нь нас баржээ

ТОДРУУЛГА: “Энэрэл” эмнэлэг халдвартай иргэнийг хүлээж авахаас татгалзаж, тэрээр гадна нь нас баржээ

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй, иргэдийн нас баралт ч нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, ЭМЯ-ны өнөөдөр /2021.07.03/-ийн мэдээллээр сүүлийн 24 цагт 15 хүн коронавирус халдварын улмаас амиа алдсан гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2021.07.03/ Баянзүрх дүүрэгт байрлах Нийслэлийн Энэрэл эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэн ирээд, тусламж авч чадалгүй, тус эмнэлгийн гадна амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус иргэн нь 35 настай Р гэх эрэгтэй хүн байсан бөгөөд хоёр хоногийн өмнө коронавирусийн халдвартай болох нь батлагдаж, улмаар өнөөдөр такси барьж, тусламж хүсэж “Энэрэл” эмнэлгийн гадна ирээд амиа алджээ. 

Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн, "өнөөдөр дүү маань бие нь муудаад 103 дугаарт залгахад харьяа эмнэлэгтээ ханд гээд Энэрэл эмнэлгийг зааж өгсөн байна. Гэтэл "Энэрэл" эмнэлэг манайх улаан бүс коронавирусийн халдвартай хүнийг авахгүй гээд түүнд тусламж үзүүлэхээс татгалзсан байна" гэж буй юм. Харамсалтай нь талийгаач анхны тусламж авч чадалгүй Энэрэл эмнэлгийн хашааг түшээд нас баржээ. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.