Дархан-Уул аймаг руу энэ сарын 09-ны өдрөөс эхлэн ЧӨЛӨӨТЭЙ зорчино

Дархан-Уул аймаг руу энэ сарын 09-ны өдрөөс эхлэн ЧӨЛӨӨТЭЙ зорчино

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хуралдаанаас 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн зорчих хөдөлгөөнийг нээж, иргэдэд амарч зугаалах боломжийг олгох шийдвэрийг гаргажээ.

Тус хуралдаанаас энэ сарын 09-нөөс эхлэн:

  • Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө
  • Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө
  • Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй
  • Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө
  • Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдахаар болов