Эмч нарт хяналт тавиагүй гэж Түргэн тусламжийн орлогч дарга С.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Эмч нарт хяналт тавиагүй гэж Түргэн тусламжийн орлогч дарга С.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өнгөрөгч Бямба гараг /2021.07.03/-т коронавирусийн халдвартай 35 настай иргэн Р нийслэлийн Энэрэл эмнэлгээс тусламж хүсэж ирэхэд нь түүнд “хороо чинь биш байна” гэснээр тэрээр анхан шатны тусламж ч авч чадалгүй тус газрын гадна амиа алдсан маш харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл энэхүү эмэгнэлт үйл явдалтай холбогдуулж, зарим улсын эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөөр байна.

Тухайлбал, нийслэлийн түргэн тусламжийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг, “эмч нарын ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй, ажиллах үүргээ биелүүлээгүй улмаас үйлчлүүлэгчийн амь нас хохирсон ноцтой зөрчил гаргасан тул 2021.07.05-ны өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлөх” гэсэн шийдвэрийг гаргасан талаар албаны эх сурвалж мэдээллээ.