Засгийн газар шаардлагыг хүлээн авахгүй бол эмч нар улс даяар АЖИЛ ХАЯЛТ зарлахаа мэдэгдлээ

Засгийн газар шаардлагыг хүлээн авахгүй бол эмч нар улс даяар АЖИЛ ХАЯЛТ зарлахаа мэдэгдлээ

Нийслэлийн Төв талбайд Эмч, ажилчдын төлөөлөл тайван суулт зарлаж байгаа билээ. Тэдний гол шаардлага нь үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг Засгийн газраас хүсч буй бөгөөд долдугаар сарын 1-нээс эхлэн жагсаж байгаа. 

Өнөөдөр жагсаж буй эмч нарын төлөөлөл мэдээлэл хийх үеэр  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Б.Ганбаатар  нар уулзаж, салбарын бодит нөхцөл байдал, тэдний хүсэлт шаардлагыг нь сонсож байна.

Жагсаалд оролцож буй эмч нарын төлөөлөл ''зөвхөн улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөгийн урамшуулал олгох нь тэгш хүртээмж биш. Үүний оронд бүх эмнэлгийн ажилтны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой үзжээ.

Мөн тэд шаардлагын хариултыг өгөхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ ч  зарласаар байна.

Дундаж цалин 647 мянган төгрөг байна. Гэвч улсын дундаж цалин нэг сая 300 мянган төгрөг байгаа. Бидний цалинг хоёр дахин нэмсэн ч гэсэн улсын дунджид ч хүрэхээргүй байна.

Илүү цагаар улаан бүсд ажилласан эмч нарын нэмэгдэл цалин ороогүй. Хүн хүчний дутагдлаас үүдэж ковидоор нас барсан иргэний шарилыг зөөдөг жолооч, бохирдсон эд зүйлсийг цэвэрлэдэг угаагч, асрагч нар ч хомстож байна. Зөвхөн бидний асуудал бус гурван сая гаруй иргэний эрүүл аюулгүй байдлын талаарх үндэсний хэмжээний асуудал юм. 

35 тэрбумыг зөвхөн улаан бүсд ажилласан эмч нарт өгнө гэсэн харалган шийдвэр гаргаж байна. Дотоодод халдвар илэрч, хил гаалиа хаасан цагаас эхлэн бүх шатны эмнэлгүүд улаан бүс болсон. Иймээс бидний шаардлагыг УИХ болон Засгийн газар нэн даруй хүлээн авч хариугаа өг'' гэлээ.