Коронавирусийн халдвараар өвдсөн 2554 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Коронавирусийн халдвараар өвдсөн 2554 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021-07-06/ хурлаар хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өгөхдөө коронавирусийн халдвар авсан 2554 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг дурдсан юм.

Харин 732 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн сүүлийн үед дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд коронавирусийн халдварт өртөх эрсдэл өндөр байгааг хэлж байна.

Мэдээллийн үеэр тэрээр “дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон ч бие сул, ядарсан байгаа бол халдвар авч болно. Тиймээс вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй” гэдгийг нэмж санууллаа.