Файзер вакцины гуравдагч тун болох "сэдэлжүүлэгч"-ийг туршихад бэлэн гэж мэдэгдлээ

Файзер вакцины гуравдагч тун болох "сэдэлжүүлэгч"-ийг туршихад бэлэн гэж мэдэгдлээ

Коронавирус халдварын эсрэг өндөр үр дүн үзүүлсэн Файзер вакцин нэмэлт гурав дахь тунгаа боловсруулж байгаа аж. АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрөл олговол сэдэлжүүлэгч тун буюу гурав дахь тунгийн клиник туршилтаа ирэх наймдугаар сараас эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Тэд вакцинаа улам боловсруулан шинэчилж байгаа бөгөөд гуравдахь тун нь коронавирусийн бүх хувилбараас, тэр дундаа дельта хувилбараас хамгаална гэж үзэж байгаа аж.

Үйлдвэрлэгч компани мэдэгдэлдээ "вакцины үр нөлөө вакцин хийлгэснээс зургаан сарын дараа буурч эхэлсэн тухай Израилийн Эрүүл мэндийн яамны мэдэгдэл"-ийг иш татсан байна. Мөн Файзер болон BioNTech-ийн удирдлагууд вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 12 сарын хугацаанд нэмэлт тун шаардлагатай болох магадлалтай гэж мэдэгдэж байв.

Үүнээс гадна хүмүүс жил бүр вакцин хийлгэх шаардлага ч гарч болзошгүй гэж таамаглаж байсан. Файзер вакцин нь коронавирусийн хүндрэлээс сэргийлж, нас барах эрсдэлээс хангалттай сайн сэргийлж байгаа ч хөнгөн хэлбэрийн өвчлөл, бусдад халдаах эрсдэлээс хамгаалж чадахгүй байна гэж үзэж байна.

Эх сурвалж: Forbes