Швейцарь улс хүмүүнлэгийн тусламжаар амьсгалын аппарат өгөхөөр болжээ

Швейцарь улс хүмүүнлэгийн тусламжаар амьсгалын аппарат өгөхөөр болжээ

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахалтай тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг олгохоор болжээ.

Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд эхний ээлжид 2021 оны долдугаар сарын 13-ны өдөр Swiss Air авиа компанийн Т-752-751 агаарын хөлгөөр амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт тээвэрлэн авчирч хүлээлгэн өгөх юм байна.

Энэ тухайгаа Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурри мэдэгджээ.

Сайд С.Энхболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, халдварын тархалт тууштай буурахгүй байгаа хүнд цаг үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг болгож Швейцарийн Холбооны Улсаас нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг олгох болсонд Эрүүл мэндийн сайдын хувиар болоод хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн байна.

                                                                              Эх сурвалж: ЭМЯ