Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг: Муу ёртой юм ярих юм

Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг: Муу ёртой юм ярих юм

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэх хэрэг холбогдож, энэ асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Улсын өсөх идэр начин Э.Энхбат өнөөдөр БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “Э.Энхбат начины аппаратыг салгах гэж байна. Түүний ээж болон гурван хүүхдийг нь Солонгос руу явуулахаар болжээ” гэсэн мэдээлэл гарсан.

Тус мэдээлэлд зарим иргэд ихэд цочирдсон гэж болно. Тэгвэл бид Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгээс бид энэ талаар тодрууллаа. Тэрээр, “Муу ёртой юм ярих юм. Манай хүний бие удахгүй сайжирна. Зарим хүмүүс энэ мэтээр худал мэдээлэл тараагаад, түүнд нь бас итгээд байдаг багагүй иргэд байдаг бололтой юм. Манай ээж гурван хүүхдийг маань аваад БНСУ-д ирэх гэж байгаа нь үнэн” гэсэн хариултыг өгсөн юм.