Замын Үүдэд нэг өрх нэг шинжилгээ хийгдэж байна

Замын Үүдэд нэг өрх нэг шинжилгээ хийгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж байна.

Цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.

Мөн сумын хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил шат дараатай хийгдэж байгаа бөгөөд 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн гудамжинд 66 км талбай буюу 396,000 м.кв талбайд халдваргүйтгэл хийгджээ.

Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор 2021 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Замын-Үүд суманд "1 өрх-1 шинжилгээ" аян зохион байгуулагдаж байна.

Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилнэ.

Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, долоо хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө