ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1735 халдвар бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1735 халдвар бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

"Сүүлийн 24 цагт 1735 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 137788 болж байна. Мөн хугацаанд коронавирусийн хүнд хэлбэрээр 11 хүн нас барж нийт нас баралтын тоо 684 боллоо. 

Шинээр батлагдсан халдварын тоог нь дотор нь задлавал: 

  • Улаанбаатар- 873
  • Зөөвөрлөгдсөн- 1
  • Орон нутагт- 861 тохиолдол тус тус бүртгэгдэв.

Сүүлийн 24 цагт 3796 хүн эдгэрч, нийт 103666 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 11,645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 8037
  • Хүндэвтэр - 3412
  • Хүнд - 1051
  • Маш хүнд - 227 хүн байна.

Мөн иргэд зөвхөн гэр бүлээрээ амрах, аялаж зугаалах сонголт хийхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.