ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1246 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1246 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүүлийн 24 цагт 1246 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан халдварын

  • 1 нь зөөвөрлөгдсөн
  • 609 нь Улаанбаатар хотод
  • 636 нь орон нутагт байна.

Ингэснээр халдварын нийт тохиолдол улсын хэмжээнд 140,530 болж байна. Мөн хугацаанд 3540 хүн эдгэрчээ.

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 8,195
  • Хүндэвтэр - 3,303
  • Хүнд - 1,169
  • Маш хүнд- 221 хүн байна.

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 10 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 699 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.