Халдвар авсан 653 жирэмсэн эх, 2498 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Халдвар авсан 653 жирэмсэн эх, 2498 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1246 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 140,530 болов. Халдварын улмаас 11,632 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 21,776 хүн байна.

Дотоодод COVID-19 анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2593 жирэмсэн эмэгтэй, 30,708 хүүхэд халдвар авчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 653 жирэмсэн эх, 2498 хүүхэд халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байна.