ЭМЯ: Улаанбаатарт 602, орон нутагт 556 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 602, орон нутагт 556 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт 1159 хүнээс халдвар илэрчээ. Тодруулбал,

  • Улаанбаатар хот-602
  • Орон нутагт-556 хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 141,689 болж байна.

Мөн хугацаанд халдвар авсан 3808 хүн эдгэрчээ. Одоогоор халдварын улмаас улсын хэмжээнд 11,215 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 656 жирэмсэн эх, 30,900 хүүхэд байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.