ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1439 халдвар бүртгэгдэж, ДӨРВӨН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1439 халдвар бүртгэгдэж, ДӨРВӨН хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. 

"Сүүлийн 24 цагт 1439 хүнээс халдвар илэрлээ. Мөн хугацаанд коронавирусийн хүнд хэлбэрээр ДӨРВӨН  хүн нас баржээ.

Шинээр батлагдсан халдварын тоог нь дотор нь задлавал: 

  • Улаанбаатар- 855
  • Зөөвөрлөгдсөн- 0
  • Орон нутагт- 584 тохиолдол тус тус бүртгэгдэв.

Сүүлийн 24 цагт 3347 хүн эдгэрч, нийт 118,219 хүн эдгэрлээ. Халдварын улмаас  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 6389
  • Хүндэвтэр - 3230
  • Хүнд - 1030
  • Маш хүнд - 213 хүн байна.