Гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг УОК-т хүргүүллээ

Гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг УОК-т хүргүүллээ

Өчигдөр буюу долдугаар сарын 14-ний өдөр /2021.07.14/ Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, ХӨСҮТ болон НЭМГ-ын удирдлага, мэргэжилтнүүд "SARS-CoV-2" вирусийн "дельта" хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх талаар цахимаар хуралдан хэлэлцсэн байна. Энэхүү хурлаар гадаадаас ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тундаа хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамаарч ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг УОК-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг саналыг маргааш /2021.07.16/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх юм.