ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн 1295 шинэ тохиолдол илэрч, 10 хүн энджээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусийн 1295 шинэ тохиолдол илэрч, 10 хүн энджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт 1295 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 145787 боллоо.

Шинээр бүртгэгдсэн халдвар нь:

  • Улаанбаатар-646
  • Орон нутагт-644 тохиолдол тус тус бүртгэгдэв. 

Тэгвэл сүүлийн 24 цагт 3929  хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 125882 болов. Халдвар авсан 10462 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр иргэдийн биеийн байдлыг дүгнэвэл:

  • Хөнгөн - 6223
  • Хүндэвтэр - 3030
  • Хүнд - 1002
  • Маш хүнд - 207 хүн байна.

Мөн хугацаанд халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 10 хүн нас баржээ.