С.Энхболд: Дельта вирусийн тохиолдол нийт ГУРАВ бүртгэгдсэн

С.Энхболд: Дельта вирусийн тохиолдол нийт ГУРАВ бүртгэгдсэн

Өнөөдөр /2021-07-20/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан өрнөж шийдвэрүүдээ гаргасан.

Монгол улсад коронавирусийн Дельта хувилбар орж ирсэн байж болзошгүй асуудлаар Эрүүл мэндийн сайд  С.Энхболд:

Сүүлийн нэг сард халдварын тархалт харьцангуй тогтвортой байна. Өмнө нь бид зургадугаар сард 1500 сорьцод хийсэн дүнг танилцуулсан. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын дүн гарлаа.

14 сорьцод нэг нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэлээ.

Мөн гадны улсууд руу илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр  сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай хэмээлээ.

Дельта хувилбар Монгол улсад анх хэзээ бүртгэгдсэн талаар асуухад тавдугаар сард илэрсэн хэмээн хариулсан юм. Одоогийн байдлаар гадуур зонхилж буй халдвар Дельта вирус мөн эсэхэд ''сорьцоор баталгаажсан тохиолдол бүрийг тандан судалж байгаа'' гэлээ.

Үзэх: