Ачлалт хүүхдүүд асрамжийн газар коронавирусийн халдвар дэгдсэнийг хумиж чаджээ

Ачлалт хүүхдүүд асрамжийн газар коронавирусийн халдвар дэгдсэнийг хумиж чаджээ

"Ачлалт хүүхдүүд" асрамжийн төвд коронавирусийн халдвар тархжээ.Тус төвийн асрагчаас нь шинж тэмдэг илрэн, батлагдаж эмч, ажилтнууд, эмчлүүлэгчид бүгд евдсен байна. Энэ талаар тус төвийн эмч Я.Болороо "Хамгийн их айж байсан зүйл нь өндөр настнууд маань хүндэрч эмнэлэгт хэвтэх вий гэж бодож байсан. Харин азаар тэд маань хамраас нь нус гараагүй үнэхээр хөнгөн өвдөөд эдгэрлээ. Энэ нь бид вакциндаа эрт хамрагдсаных гэж бодож байна, вакцины ур нөлөө сайн байсан" хэмээжээ.

Асрамжийн төвийнхөн Вероцелл  вакцины эхний тунгаа дөрөвдүгээр сарын 5-нд, хоёрдугаар тунгаа мен сарын 28-нд хийлгэсэн байна. Тэдний хувьд вакцинаа эрт хийлгэсэн нь "Ковид-19" өвчний хүндрэлээс сэргийлж чадсан гэдгийг онцоллоо.Мөн Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны өрхийн эмнэлгээс эмийн багц өгч, эмч нарын зөвлөгөө зөвлөмжийг сайтар хэрэгжүүлсэн нь бас нөлөөлсөн хэмээн талархал илэрхийлжээ.

Ачлалт хүүхдүүд ТББ гурван цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж нийтийн эрүүл мэндийн авах ёстой бүхий л арга хэмжээг авч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж  байгаа аж.