ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1497 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1497 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1497 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод-676
  • Орон нутагт-803 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 151,230 болов.

Халдварын улмаас 9910 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • Хөнгөн-5972
  • Хүндэвтэр-2902
  • Хүнд-896
  • Нэн хүнд-203 хүн байна.

Сүүлийн 24 цагт 3646 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 141,248 болж байна. Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны дөрвөн хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 749 боллоо.