Коронавирусээр өвчилсөн хүний уушги орлуулах аппаратад орох эрсдлийг 28 хувь бууруулдаг тариаг Монголд оруулж ирнэ

Коронавирусээр өвчилсөн хүний уушги орлуулах аппаратад орох эрсдлийг 28 хувь бууруулдаг тариаг Монголд оруулж ирнэ

Өнөөдөр /2021-07-21/ УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаа.

Шадар сайд коронавируст халдварын үед хэрэглэх шинэ, үр дүнтэй эм оруулж ирэхэд хэрхэн анхаарч байгаа тодруулахад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан хариулт өглөө. Тэрээр "Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр моноклон эсрэг биеийг коронавируст халдварын эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Одоогоор таван төрлийн моноклон эсрэг биеийг Америкийн Хүнс, эмийн агентлаг болон Европын эмийн агентлаг зөвшөөрсөн байгаа. Бид ч мөн нарийн судалж байна.

Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 6-нд ДЭМБ тоцилизумаб эсрэг биеийг хүнд өвчтөнүүдэд хэрэглэх нь үр дүнтэй байна хэмээн үзэж, яаралтай горимоор хүлээн зөвшөөрсөн. Үүнийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна. Дэлхий даяар энэхүү эмийн нөөц хомс байгаа. Тухайн эмийн үйлдвэртэй холбогдоход эхний ээлжид 2,000 ширхгийг нийлүүлэх боломжтой байгаагаа хэлсэн. Энэ нь 400 орчим хүн тун болно. Ширхэг бүрийн үнэ нь 315 мянган төгрөг. Иймд 630 сая төгрөгөөр ойрын хугацаанд худалдан авч, тоцилизумаб буюу ДЭМБ-ын хамгийн сүүлд зөвшөөрөл олгосон шинэ эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна" хэмээн хариуллаа.

Мөн моноклон эсрэг биеийг хүнд болон нэн хүнд өвчтөнд хэрэглүүлэхэд:

  • нас баралтыг 13 хувь
  • уушги орлуулах аппаратад орох хэрэгцээг 28 хувь бууруулдаг юм байна.

Бичлэг үзэх: