СУДАЛГАА: АРВАН хүн тутмын ДОЛОО нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Вероселл вакцин хийлгэжээ

СУДАЛГАА: АРВАН хүн тутмын ДОЛОО нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Вероселл вакцин хийлгэжээ

Үндэсний статистикийн хорооноос коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийн халдварт өртсөн байдлын талаарх судалгааг хийснээ танилцууллаа.

Уг судалгаагаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 35.5 хувь нь халдвар авсан болох нь тогтоогдсон байна. Харин нийт халдвар авсан иргэдийн 64.5 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байжээ.

2021 оны долдугаар сарын 5-ны байдлаар 15 ба түүнээс дээш насны хүн амын 81.4 хувь нь бүрэн тунд хамрагдсан аж. Үүнээс 73.9 хувь буюу 10 хүн тутмын долоо нь БНХАУ-ын "Вероселл"/VeroCell/ вакцин хийлгэжээ.

Нийт батлагдсан тохиолдлын 35.5 хувь нь Ковид19-ийн эсрэг аль нэг төрлийн вакцины нэгдүгээр болон бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна.

Тодруулбал,

  • Нэгдүгээр тунд хамрагдсаны дараа 7.6 хувь нь,
  • Хоёрдугаар тунд хамрагдсаны дараа 27.9 хувь нь өвчилсөн байна.

Түүнчлэн Ковид19 халдварын эсрэг вакцинд хамрагдаад өвчилсөн иргэдийг бүрэн тунд хамрагдсанаас хойш өвчлөх хүртэл хоногоор авч үзжээ.

Тухайн вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэдийг авч үзвэл “Спутник” вакцин хийлгээд өвчилсөн иргэдийн 86 хувь нь хоёр тун хийлгээд 31 хоногоос дээш хугацаа өнгөрсний дараа халдвар авсан байна.

Мөн “AstraZeneca” вакцин хийлгэсэн иргэдийн 76.3 хувь, “Covishield” вакцин хийлгэсэн иргэдийн 75.6 хувь, Синофармын вакцин хийлгэсэн иргэдийн 56.8% нь хоёр тун хийлгээд 31 хоногоос дээш хугацаа өнгөрсний дараа халдвар авчээ. Харин “Pfizer” вакцин хийлгээд халдвар авсан иргэдийн 55.9 хувь нь 31-ээс доош хоногийн дараа халдвар авсан байна.

Түүнчлэн цар тахлын улмаас нас барсан иргэдийн 60 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Тодруулбал, 

  • 6 хувь нь вакцинд хамрагдаагүй
  • 7 хувь нь бүрэн тунд
  • 6 хувь нь 1 дүгээр тунд хамрагдсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.