Тав дахь удаагийн татан авалтаар 92 мянган тун Файзер вакцин ирлээ

Тав дахь удаагийн татан авалтаар 92 мянган тун Файзер вакцин ирлээ

Коронавирусийн халдвараас сэргийлэх бүх нийтийн дархлаажуулалтын ажлын хүрээнд өчигдөр /2021-07-21/ 92,490 тун Файзер вакциныг хүлээн авлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж, Япон Улсын Засгийн Газрын санхүүжүүлсэн тус ажлын хүрээнд хоёр сая 350 мянган тун Файзер вакциныг худалдан авна. Энэхүү үйл ажиллагаа нь 2021 оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн ба одоогийн байдлаар зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн авсан юм.

Файзер вакцины дараагийн татан авалт долдугаар сарын 28-нд бөгөөд 132,210 тунг хүлээн авна. Энэ шугамаар Файзе вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа 2021 оны 3-4 дүгээр улирал дуустал үргэлжлэх юм байна. Ингэснээр цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэнэ.