ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1309 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1309 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1309 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод-511
  • Орон нутагт-798 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 152,539 болов.

Халдварын улмаас 9924 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • Хөнгөн-5937
  • Хүндэвтэр-2846
  • Хүнд-934
  • Нэн хүнд-207 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2997 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 144,245 болж байна. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны зургаан хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 755 боллоо.