ЭМЯ: Дотоодод 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн эндлээ

ЭМЯ: Дотоодод 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1442 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-аас мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан нийт халдварын тоо 155,224 болж байна.

Шинээр илэрсэн 1442 тохиолдлын  

  • 537 нь нийслэл хотод,
  • 905 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2256 иргэн эдгэрчээ. Одоо халдварын улмаас 10,137 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал 

  • Хөнгөн – 6,232
  • Хүндэвтэр- 2,776
  • Хүнд – 931
  • Маш хүнд - 198 хүн байна.

Харин халдвар авсан 12,321 хүн гэрийн тусгаарлалтад байгаа аж. Сүүлийн 24 цагт халдвар авч, эмчлүүлж байсан зургаан иргэн нас баржээ. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 767 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.