ЭМЯ: Улаанбаатарт 504, орон нутагт 745 тохиолдол бүртгэгдэж, НАЙМАН хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 504, орон нутагт 745 тохиолдол бүртгэгдэж, НАЙМАН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,249 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан халдварын:

  • 504 нь нийслэл хотод,
  • 745 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Сүүлийн нэг хоногт 2,014 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор халдварын улмаас улсын хэмжээнд 10,657 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,706 хүн гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн – 6,702
  • Хүндэвтэр- 2,842
  • Хүнд – 947
  • Маш хүнд - 166 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 насны НАЙМАН хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 782 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.