ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 467, орон нутагт 977 тохиолдол илэрч, ЗУРГААН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 467, орон нутагт 977 тохиолдол илэрч, ЗУРГААН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1444 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 467 нь Улаанбаатар хотод
  • 977 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 167,654 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2288 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 9,188 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 9,310 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,596
  • Хүндэвтэр- 2,547
  • Хүнд – 855
  • Маш хүнд - 190 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны зургаан иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 833 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.