ЭМЯ: Улаанбаатарт 361, орон нутагт 817 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 361, орон нутагт 817 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1178 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 361 нь Улаанбаатар хотод
  • 817 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 168,832 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2047 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 9,611 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 9,310 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,037
  • Хүндэвтэр- 2,536
  • Хүнд – 848
  • Маш хүнд - 190 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс 80 насны гурван иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 836 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.