Найм дахь удаагийн татан авалтаар 155 мянган тун Фпайзер вакцин ирлээ

Найм дахь удаагийн татан авалтаар 155 мянган тун Фпайзер вакцин ирлээ

Өнөөдөр коронавируст халдварын эсрэг Фпайзер/Pfizer/ вакцины найм дахь ээлжийн 155,610 тунг хүлээн авлаа.

Pfizer Inc (Pfizer/Biontech) компани болон Монгол Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан гэрээний хүрээнд 2,5 сая Файзер вакциныг нийлүүлнэ. Үүний 705,510 тунг хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь хуваарийн дагуу ирэх юм.

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа.