ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 475, орон нутагт 771 тохиолдол илэрч, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 475, орон нутагт 771 тохиолдол илэрч, ТАВАН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1246 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 475 нь Улаанбаатар хотод
  • 771 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 168,832 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1804 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 8810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 9,310 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,037
  • Хүндэвтэр- 2,536
  • Хүнд – 848
  • Маш хүнд - 190 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны таван иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 841 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.