Л.Энхсайхан: Хэрэв эхний тунгаа тариулсны дараа харшил өгсөн бол хоёр дахь тундаа өөр вакцин хийлгэж болно

Л.Энхсайхан: Хэрэв эхний тунгаа тариулсны дараа харшил өгсөн бол хоёр дахь тундаа өөр вакцин хийлгэж болно

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр халлдварын эсрэг дархлаажуулалтын талаарх мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

Манай улсын иргэд вакцинжуулалтад хамрагдах идэвх сайн байгаа. Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины I тунд нийт иргэдийн 67.5 хувь нь, II тунд 61.3 хувь нь хамрагдаад байгаа юм. 

Та эхний тунгийн вакцинаа хийлгэсэн бол хоёр дахь тунг заавал хийлгэх шаардлагатай. Ингэснээр дархлаа тогтох юм. Мөн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зүүж, дэлгүүр, зах худалдааны төв зэрэг дотоод орчинд хүн хоорондын зайгаа баримтлах шаардлагатай. Түүнчлэн гараа сайтар савандаж угаан, гар угаахдаа 30 минутыг зарцуулж байх нь зөв юм. 

     Наймдугаар сар бол маш хариуцлагатай байх хугацаа

Мөн вакцинд хамрагдаагүй хүмүүс илүүтэй нас барж байна. АНУ-д нийт нас барсан иргэдийн 90 хувь нь вакцинаа хийлгээгүй байжээ. Тус улсад бүртгэсэн шинэ тохиолдлын 83 хувь нь дельта хувилбар байна. 

Манай иргэд хоёр дахь тунгаа өөр вакцинаар тариулах хүсэлтэй байна Энэ тохиолдолд дархлаа тогтохгүй тул ижил вакцин тариулахыг зөвлөж байна. Хоёр өөр вакцин тариулснаар хүний биед дархлаа тогтож буй эсэхийг  судалсан, томоохон, баталгаатай судалгаа алга. хэрэв та эхний тунгаа тариулсны дараа харшил өгсөн бол хоёр дахь тунгаа өөр вакцин хийлгэж болно. Гэхдээ заавал эмчтэйгээ зөвлөнө.

БНХАУ-д дельта хувилбар тархсан. Сүүлийн мэдээгээр 20-30 насны, вакцинд хамрагдаагүй залуус эмнэлэгт хэвтэх нь ихэсжээ.           

Манай иргэд амны хаалтаа сайн зүүж байгаа ч хүн хоорондын зайгаа олон нийтийн газруудад мөрдөхгүй байна. Халдвартай хүний шүлс хоёр метрийн зайд байгаа иргэдэд халддаг.  Иргэд найр наадам хийх нь ихэслээ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүдээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй байна хэмээлээ.

Үзэх: