Л.Энхсайхан: Манай улсад коронавирусийн дельта хувилбар нэмж бүртгэгдээгүй

Л.Энхсайхан: Манай улсад коронавирусийн дельта хувилбар нэмж бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яам долоо хоног бүрийн Баасан гарагт халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, судалгааны талаар мэдээлдэг. Өнөөдрийн /2021-08-06/ ээлжит хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулсан мэдээллийг хүргэе.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан 

"Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллага хамтран ажиллаж байна. Хилээр нэвтэрч байгаа иргэдийг ПСР болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна. Хэрэв шинжилгээ эерэг гарвал тусгаарлан эмчилнэ. 

Мөн эерэг гарсан хариуны 50 хүртэл хувьд дельта хувилбар эсэхийг шинжлэх үүргийг лабораториудад өгсөн. Одоогоор PCR шинжилгээнд дельта хувилбар нэмж батлагдаагүй байна" гэлээ.  

Тус мэдээллийг өгсөн эх сурвалж долдугаар сарын 23-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн дельта хувилбарын долоон тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээлж байв.