ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 319, орон нутагт 752 тохиолдол шинээр илэрч, ТАВАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 319, орон нутагт 752 тохиолдол шинээр илэрч, ТАВАН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1071 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 319 нь Улаанбаатар хотод
  • 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 172,338 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1811 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 9362 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 8579 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,355
  • Хүндэвтэр- 3,052
  • Хүнд – 764
  • Маш хүнд - 191 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-ээс дээш насны таван иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 857 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө