ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 309, орон нутагт 648 тохиолдол шинээр илэрч, ГУРВАН хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 309, орон нутагт 648 тохиолдол шинээр илэрч, ГУРВАН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 957 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 309 нь Улаанбаатар хотод
  • 648 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 173,295 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1991 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 8485 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 8117 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,083
  • Хүндэвтэр- 2,464
  • Хүнд – 783
  • Маш хүнд - 155 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 насны гурван иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 860 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 цагийн өмнө