Говь-Алтай аймгийн дарга нар “Баяр наадам”-аа ЭНЭ ДОЛОО ХОНОГТ хийх шийдвэр гаргажээ

Говь-Алтай аймгийн дарга нар “Баяр наадам”-аа ЭНЭ ДОЛОО ХОНОГТ хийх шийдвэр гаргажээ

Коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн.

Тэгвэл энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Говь-Алтай аймаг баяр наадмаа хийх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан байна. Тогтоолд, “Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жил, аймгийн баярыг 2021 оны 8 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үзэгчгүйгээр, хаалттай зохион байгуулахыг зөвшөөрч, хорооны бүрэлдэхүүнийг баталсугай” гэжээ.

Говь-Алтай аймагт баяр наадам хийх тухай тогтоол

Сонирхуулахад, өнгөрөгч долоо хоногт Говь-Алтай аймгийн Сутай хайрханы тахилга болсон. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон МАН-ын удирдлагууд оролцсон нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Мөн ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр, “Энэ байдлаар буцаад халдварын тархалт өсөх нь тодорхой болж байна даа. Хүн бүр дор бүрнээ хичээчих юмсан. Арай л эрт тайвшираад байна. Ирэх долоо хоногууд хэцүүхэн байх дүр зураг харагдаж байна” гэж мэдэгдээд байгаа билээ.

Сутай хайрханыг тахих үеэр Говь-Алтай аймгийн засаг дарга н.Амгаланбаатар




ТЕНДЕРИЙН УРИЛГА

5 цагийн өмнө