ЭМЯ: Улаанбаатарт 524, орон нутагт 909 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 524, орон нутагт 909 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1433 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 524 нь Улаанбаатар хотод
  • 909 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 174,728 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2262 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 8,599 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 7,885 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,070
  • Хүндэвтэр- 2,558
  • Хүнд – 799
  • Маш хүнд - 172 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны гурван иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 863 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 цагийн өмнө