ВИДЕО: Үерийн усаар дамжин “Бамбай хоншоорт могой” нийслэлд ихээр орж иржээ

ВИДЕО: Үерийн усаар дамжин “Бамбай хоншоорт могой” нийслэлд ихээр орж иржээ

Хан-Уул дүүргийн 15-р хороо Маршалын гүүрний орчимд Туул голд сэлж байсан 40 настай иргэн могойд хатгуулсаны улмаас амиа алдсан хэрэг энэ сарын 06 /2021.08.06/ -ны өдөр гарсан.  

Иймд мэргэжлийн байгууллагаас “Үерийн усаар дамжин “Бамбай хоншоорт могой” нийслэлд ихээр орж ирсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, могой харвал яаралтай Байгаль орчны газрын 318003, 323780 утсанд мэдэгдэх”-ийг анхааруулах буй.

Тэгвэл нийслэлд тус могойтой таарсан иргэн дараах дүрс бичлэгийг хийжээ.

Бамбай хоншоорч могой нь:

  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо.
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Хэрэв та могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхааруулж байна.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө