Монгол Улс 117 мянган тун Фпайзер вакциныг хүлээн авлаа

Монгол Улс 117 мянган тун Фпайзер вакциныг хүлээн авлаа

Өчигдөр /2021-08-11/ Фпайзер вакцины 117,000 тунг хүлээн авлаа.

Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар болон "Фпайзер" (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Biontech вакцины нийт 822,510 тунг хүлээн авсан байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын Элчин сайдын яам хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа юм. 

 

                                                                                                   Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан

 
 



ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө