ЭМЯ:Улаанбаатарт 442, орон нутагт 1001 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа

ЭМЯ:Улаанбаатарт 442, орон нутагт 1001 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1443 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 442 нь Улаанбаатар хотод
  • 1001 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 176,171 болж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2262 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 8,599 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 7,885 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,074
  • Хүндэвтэр- 2,735
  • Хүнд – 780
  • Маш хүнд - 177 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны зургаан иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 869 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө