Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1402 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын
- 1010 нь орон нутагт
- 290 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 8979 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 8711 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-5022
- Хүндэвтэр-2956
- Хүнд-816
- Нэн хүнд-185 байна.
Сүүлийн 24 цагт 1678 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 876 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.