Л.Баттөр: Дельта бол ямар ч вакцинтай байсан өршөөхгүй юм байна

Л.Баттөр: Дельта бол ямар ч вакцинтай байсан өршөөхгүй юм байна

ЭМЯ-аас коронавирусийн Дельта хувилбар хэд хэдэн аймагт бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Дэлхий дахин болгоомжилж буй Дельта хувилбар нь энгийн вирусээс хэд дахин халдварлах чадвартай хэмээн эрдэмтэд хэлж буй. Тодруулбал, Альфа, Бетта, Гамма төрлийн вирус нь ойролцоогоор  2-3 хүнд  халдвар дамжуулдаг бол Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай аж.

Тиймээс ЭМЯ-аас иргэдийг вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, олон хүн цугласан газарт очихгүй байхыг зөвлөж буй. Мөн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Дельта хувилбарын талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хүргэж, найр наадам хийх нь халдвар тархах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.