ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн талаар нэгдсэн байдлаар мэдээлэл хийдэг болсон билээ.
Тэгвэл өнөөдөр ээлжит мэдэгдэлдээ, "Сүүлийн 14 хоногт хөдөө орон нутагт дельта вирус огцом нэмэгдэх хандлагатай байна. Өдөрт илэрч байгаагийн 35-80 хувь нь дельта вирус байна. Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургууль, сургалтын орчимд 5,9-ийн зарчмаар явуулна. Энэ нь ажлын таван өдөр анги танхимд хичээллэж, дараа есөн хоногт цахимаар хичээллэнэ гэж үзэж байгаа. Дельта вирусийн тархалт нэмэгдвэл 4,10-ийн зарчмыг хэрэгжүүлнэ. Харин сургуулийн өмнөх насны байгууллагын хувьд ангийн нэг хүүхдээс вирус илэрвэл ангийн долоон хоногийн хугацаагаар зайн сургалтаар хичээллүүлнэ. Өөр хоорондоо хамааралгүй эсвэл гурав болон гурваас дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл мөн 7 хоног зайнаас хичээллэнэ" гэсэн юм.