БНСУ энэ сарын 24, 26-ны өдрүүдийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргажээ

БНСУ энэ сарын 24, 26-ны өдрүүдийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргажээ

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж, байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу 8-р сарын 24, 26-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй талаар МИАТ компаниас мэдээллээ.