ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1841 тохиолдол батлагджээ. Тодруулбал:
- Улаанбаатар хотод-535
- Орон нутагт-1305 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Халдварын улмаас 10,253 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь
- Хөнгөн-5813
- Хүндэвтэр-3406
- Хүнд-854
- Нэн хүнд-180 хүн байна.
Сүүлийн 24 цагт 1591 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны НЭГ хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 892 боллоо.