ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1651 тохиолдол шинээр бүртгэгдэж, ДӨРВӨН хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1651 тохиолдол шинээр бүртгэгдэж, ДӨРВӨН хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1651 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод-437
  • Орон нутагт-1214 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 

Халдварын улмаас 10,517 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • Хөнгөн-5945
  • Хүндэвтэр-3530
  • Хүнд-842
  • Нэн хүнд-200 хүн байна.

Сүүлийн 24 цагт 1723 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 61-ээс дээш насны дөрвөн хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 896 боллоо. Талийгаачдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.